ТУХН-ийн орнуудын тусгай албад терроризм, хэт даврах үзлийн эсрэг хүч чармайлтаа нэгтгэж чадсан тухай Орос улсын Аюулаас хамгаалах газрын захирал Александр Бортников пүрэв гаригт Минск хотноо мэдэгдэв. Тэрээр ТУХН-ийн орнуудын тусгай албад, аюулгүй байдлын байгууллагын удирдлагын Зөвлөлийн хурлыг дүгнэсэн юм. Түүний хэлснээр дэлхийн хямарлын нөхцөлд тусгай албад эдийн засгийн салбарт гэмт хэргийг илрүүлэхэд эрчимтэй хамтран ажиллаж байна. Тэд кибр терроризм, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэхэд Европын Холбооны түншүүдтэй хамтран ажиллаж байна. Өнөөгийн байдлаар 2010 онд Молдавт болох ТУХН-ийн тусгай албадын терроризмын эсрэг хамтарсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж байна.