Европын Холбооны бүх гишүүн “Хойд урсгал” хийн хоолой тавихыг сонирхож байна. “Хойд урсгал” нь европ дамнасан сүлжээний хэсэг болох тухай хийн энэ төслийн тэргүүн Герхард Шредер Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Оросын хийн эхний хэсгийг 2011 онд хоолойгоор дамжуулж эхэлнэ гэж тэр хэлсэн юм. Экологийн аюулгүй байдлын үүднээс энэ төсөл гайхалтай хэмээн Шредер тэмдэглэв. Энэ ажилд 100 сая евро зарцуулна. Хийн хоолой Оросоос Балтын тэнгисийн ёроолоор Герман, цааш европын бусад орон хүртэл үргэлжилнэ.