Олон улсын сансрын станцын бүрэлдэхүүн өнөөдөр хоёр дахин нэмэгдэж, түүхэнд анх удаа олон улсын өргөн бүрэлдэхүүнтэй баг станцыг ашиглана. Орос, америк, европ, япон, канадын сансрын агентлагаас 6 хүн оролцоно. Союз хөлөг москвагийн цагаар 16:36 минутанд олон улсын сансрын станцтай залгагдаж, бүрэлдэхүүний тоо нэмэгдэнэ. “Союз” хөлөгт оросын сансрын нисэгч Роман Романенко, бельгийн сансрын нисэгч Франк де Винна, канадын сансрын нисэгч Роберт Тирск нар байна. Олон улсын сансрын станцад оросын сансрын нисэгч Геннадий Падалка, америкийн сансрын нисэгч Майкл Барратту, японы сансрын нисэгч Коити Ваката нар ажиллаж байна. Анхны өргөн бүрэлдэхүүнд 9-р сар хүртэл тойрог замд ажиллана. Багийн гишүүд дэлхийгээс өгсөн даалгавар биелүүлэхээс гадна сансарт энгийн хүмүүс шиг сууна гэж олон улсын сансрын станцын хөлгийн инженер Романенко ярив.