“Төмөр замын бизнест үйлчлүүлэгчийн эрин: сорил болон боломж” уриатай олон улсын 4 дэх бизнес форум Сочи хотод эхэллээ. Үйлчлүүлэгчийн төлөө тэмцэж, тэдэнд шууд хандах нь цаг үеийн шаардлага болж байна. Эдийн засгийн хямарал тээврийн үйлчилгээний хэрэглэгч, нийлүүлэгчийн зах зээлийн статусыг өөрчилсөн тул орчин цагт бие даасан үйлчлүүлэгч бүрийн үнэ цэнэ өсч байна гэж “Оросын төмөр зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин ярьж байна. Бид цаг үеийн хэрэгцээг хангаж, хоцрохгүй байхыг хичээж байна.  Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа Сочи хотын форум дорвитой ойгоо тэмдэглэх хараахан болоогүй ч жил ирэх тусам нэр хүнд нь дээшилж байна. Өнөөгийн байдлаар форумд 35 орны төлөөлөгч оролцож байгаа олон улсын нэр хүндтэй талбар болоод байна. Тэд туршлага солилцож, зарим нь туршлага судалж, гурав дахь хэсэг нь дэлхийн хямарлын эринд “амьдрах” жор санал болгож байна. Төмөр замын царигийн өргөн 1520 мм, оросынхт тохиродог улс орнуудын төлөөлөгчид Оросын хар тэнгисийн амралт, сувилалын газар цуглажээ. Оролцогч бүх орон жил тутам 2,2 тэрбум орчим хүн тээвэрлэж байгаа нь дэлхийн хүн амын гуравны нэг юм. Бид хамтран ажиллаж, яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байна гэж Оросын төмөр зам компанийн тэргүүн Владимир Якунин хэллээ. Манай бизнесийг үр нөлөөтэй хөгжүүлэх төлөвлөгөө бидэнд бий. 
Бид 1520 мм царигийн өргөнтэй улс орнуудын орон зайд төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэхийг хичээж байна. Оросын төмөр замаас гадна манай хамтын нийгэмлэгийн орон зайн орнууд, энэ орон зайн хилийн цаана орших түншүүд үүнийг сонирхож байна. Энэ бол зах зээлийн бүрэн механизм юм. Бид энэ орон зайд төмөр замын зах зээлийг монопольчлох бодол байхгүй. Орос улсын ерөнхийлөгч, засгийн газрын удирдлаганд бид тууштай шинэчлэл хийж байна. Хамгийн гол нь манай зах зээлд найдвартай түнш байна. Тийм биш бол энэ 35 орны төлөөлөгч өнөөдөр манайд ирэхгүй байсан болов уу. 
Оросын төмөр зам гадаадын түншүүдтэй янз бүрийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Өрнөдийн орнуудын төлөөлөгчидтэй хөдлөх бүрэлдэхүүн, эд анги нийлүүлэх гэрээ байгуулж, ТУХН-ийн орнуудтай хамтран ачаа тээвэрлэх ерөнхий төлөвлөгөө байгуулсан. Сүүлийн үед Монгол улстай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа тухай В.Якунин тодруулав. Монгол Улсын төмөр замын 60 жилийн ойн арга хэмжээнд оросын төлөөлөгчид хүндтэй зочид байна.Бид Улаанбаатар хоттой шинэ шатанд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, монголын төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэлтийг хөгжүүлэх шинэ хуудас нээж байна. Үүнээс гадна эдийн засаг, ачааны баазыг хөгжүүлэх шинэ нөхцөл бүрдүүллээ. Монгол улсаас гадна бусад улстай дорвитой гэрээ байгуулж байна. Сочид болох бизнес форумын гол хэсэг нь “Оросын төмөр зам” компани, Францын үндэсний төмөр замын нийгэмлэг Сименс Эй-Жи компанитай байгуулах чухал гэрээнд гарын үсэг зурна. Балтын тэнгис орчмын орнуудтай хамтран ажиллах тухай меморандумд мөн гарын үсэг зурна.