Орос улсад ДНБ-ий уналтын доод цэгийг давсан гэж Төв банкны тэргүүн Сергей Игнатьев үзэж байна. Олон улсын нөөц өссөн нь эдийн засаг эрүүлжиж байгаа илэрхий шинж тэмдэг юм. Олон улсын нөөц 400 тэрбум доллароос давжээ. Төв банкны тэргүүний мэдэгдэл болмгоомжтой таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Оросын эдийн засаг уналтын үеийг даван туулж, одоо өсөх ёстой. Удаан, аажмаар. Оны төгсгөлд энэ өсөлт мэдрэгдэхгүй. Сергей Игнатьевын үзэж байгаагаар Гадаадын нийт бүтээгдэхүүн 3-р улиралд 2-р улирлаас илүү байна. Улс орны алт валютын нөөц өссөн нь эдийн засаг тогтворжих бас нэг шинж тэмдэг болж байна. Өнөөгийн энэ нөхцөлд энэ үзүүлэлт өснө гэж хэний ч санаанд ороогүй. Өнгөрсөн оны 8-р сар хүртэл Орос улсын олон улсын нөөц тууштай нэмэгджээ. Дараа нь дэлхийн санхүүгийн хямарлын дүнд оросын экспортын таваарын үнийг эрс бууруулах, гадаад өрийн их төлбөрийн улмаас энэ үзүүлэлт эрс унасан билээ. Дөрөвдүгээр сарын төгсгөлд олон улсын нөөц өссөн бол пүрэв гаригт 400 тэрбум доллароос давжээ. Энэ үзүүлэлтээр дэлхийд гуравдугаар байрт орж байна. Шинжээчид үүнд тулгуурлан Орос улсын хямарлын хоёр дахь давалгаан болохгүй хэмээн баталж байна. Өнөөгийн банкны систем найдвартай болохоо харууллаа. Эдийн засагт богино хугацаанд системтэй цочроо нүүрлээгүй гэж Төв банкны нэгдүгээр орлогч дарга Геннадий Меликьян тэмдэглэв. Банкны системд аюул заналхийлээгүй гэж бид үнэлж байна. Бидний ирээдүйн талаар хийж буй таамаг, үнэлгээнд одоо өсөлт ажиглагдаагүй бол хамгийн хүнд бэрхшээлийг даван туулсан тухай өгүүлж байна. Бүхэлдээ оросын банкны системийн байдал одоогоор хүнд хэдий ч, хангалттай тогтвортой болохыг хэлж болно. Тус салбарт бат бэх байх нөөц бий. Эрчим хүчний нөөцийн үнэ өсч, төсөвт тусгаснаас илүү байгаа нь улс оронд оросын эдийн засгийг дэмжихэд нэмэлт эх үүсвэр болж байна.