0Орос улсын засгийн газар оросын янз бүрийн бүс нутагт 25 тэрбум гаруй долларын бараг 180 орчим хамтарсан төслийн жагсаалтыг Токиод танилцуулав. Аж үйлдвэрийн парк барих, хамтран шинэ материал үйлдвэрлэх, далайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, зугаа цэнгээний объект байгуулах зэрэг хамгийн өргөн хүрээтэй саналыг жагсаалтад багтаажээ. Японы засгийн газар оросын өргөдлийг өнөөдрөөс хувийн зарим компанид өгөх бодолтой байна. Орос, Японы худалдаа өнгөрсөн жил бараг 30 тэрбум долларт хүрч, сүүлийн 3 жилд гурав дахин нэмэгдсэн юм. Орос улсад үйл ажиллагаа явуулж байгаа японы компанийн тоо сүүлийн 6 жилд хоёр дахин нэмэгджээ.