АНУ-ын /НАСА/ сансрын агентлаг болон Роскосмос компани олон улсын сансрын станцад сансрын нисэгчдийг хүргэх гэрээний хугацааг сунгах 306 сая долларын өртөгтэй гэрээнд гарын үсэг зурав. НАСА өөрийн шинэ хөлгөө хөөргөх хүртэл америкийн сансрын нисэгчдийг оросын “Союз” хөлгөөр сансарт хүргэнэ гэж тус агентлагийн мэдэгдэлд дурдсан байна. Гэрээнд нислэгийн дараа сэргээх эмчилгээ хийх, сансрын нисэгчдийг эмнэлгийн шинжилгээнд хамруулах тухай тусгажээ.