АНУ-д нефтийн үнэ энэ жил хамгийн өндөр түвшинд буюу баррель нефтийн үнэ 65 гаруй доллар болов. Нью-Йоркийн барааны биржийн худалдааны төгсгөлд нефтийн үнэ 65,08 долларт хүрчээ. Вена хотноо болсон нефть экспортлогч орнуудын байгууллагын ээлжит бус чуулганы бага хурлын дүнд нүүрс ус төрөгчийн үнэ өссөн гэж шинжээчид үзэж байна. Өнөөгийн олборлож байгаа нефтийн хэмжээ дэлхийн зах зээлийн хэрэгцээг бүрэн хангана хэмээн ОПЕК-ийн гишүүн орны төлөөлөгчид үзээд, нефть олборлох хязгаарыг нэмэхгүй байхаар шийдсэн байна.