Москвад ажил хэргийн шугамаар ирсэн Италид оршин суудаг Белорусын иргэн A(H1N1) томуугаар өвдсөн байсан гэж Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко пүрэв гаригт мэдэгдэв. Энэ эмэгтэй 5-р сарын 25-нд Прагад ирэхийн өмнө Нью-Йоркт байсан тухай тэр хэлэв. Түүнийг 5-р сарын 26-нд Москвад эмнэлэгт хэвтрүүлж, томуу туссаныг шинжилгээгээр тогтоожээ. Эмэгтэйн биеийн байдал сайн байна. Тэрээр өнөөдөр Итали ниснэ.