НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Орос улсын шахалтанд Өвөркавказын байдлын талаарх Аюулгүйн Зөвлөлийн илтгэлийг нэрийг өөрчилсөн хэмээн Гүржийн байнгын төлөөлөгч Александр Ломын буруутгасныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун эрс үгүйсгэв. НҮБ-ын төв штбат тараасан ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийн мэдэгдэлд энэ тухай дурджээ. Энэ сэдвийн талаарх Пан Ги Муны илтгэлд Абхаз Гүржийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн анх удаа дурдаагүй байсан нь оросын шахалтын ул мөр гж Ломая үзэж байна. Өмнөд Осет, Абхаз баримт бичигт Гүржийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн дурдавал кавказын асуудлаар яриа хэлэлцээ, зөвлөлгөөн хийхээс татгалзана хэмээн урьд мэдэгдсэн билээ.