БНАСАУ цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг бэлтгэх ажил цаг хугацаанд баригдахгүй бөгөөд ойрын өдрүүдэд үргэлжилнэ. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин пүрэв гаригт Аюулгүйн Зөвлөлийн /ОХУ, АНУ, БНХАУ,Франц, Их Британи/ болон Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн “тавын” хоёр дахь шатны зөвлөлгөөний дараа сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Умард Солонгос цөмийн туршилт хийснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн даваа гаригт буруушааж, энэ асуудлаарх тогтоолыг шуурхай бэлтгэж эхлэхээр шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ Орос улс цөмийн асуудлаарх 6 талын хэлэлцээнд оролцохыг Умард Солонгост уриалж байна. Пхеньяны сүүлчийн үйлдэл нь зарим орон цэргийн хүчин чадлаа өргөжүүлэх шалтгаан болохгүй гэдэгт найдаж байгаагаа Москва илэрхийлэв.