Оросын шигшээ баг жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн хүчтэй баг болохоо батална. Германы Зинделфинген хотод маргааш 5-р сарын 29-нд энэ тэмцээн болно. Багийн дасгалжуулагч Андрей Цюпаченкогийн хэлснээр оросууд тэмцээнд ялахаар Германыг зорьж байна. Оросын тамирчид гучаас дээш настай, дэлхийн хүчтэй жудочдын дунд анх удаа зохиож байгаа тэмцээний бүх жинд өрсөлдөнө. Оросын шигшээ баг 2008 онд Прага хотноо болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд 30 медаль хүртэж, итгэлтэй ялалт байгуулсны дараа тэргүүн байрын төлөөх гол өрсөлдөгчид гэж үзэж байгаа юм.