Орос улсын Аудитын танхим авилгын талаар иргэд санал хүсэлт гаргах журмыг хөнгөвчилсөн хууль боловсруулахыг санал болгов. Энэ тухай Авилгын эсрэг улсын бодлогыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хяналтын дээд байгууллагын хамтын ажиллагааны тухай Казахстаны нийслэл Астана хотод болсон бага хурлын үеэр Аудитын газрын дарга Сергей Степашин ийнхүү мэдэгдэв. Энэ салбарт амжилт гаргахад улсын удирдах байгууллага олон нийттэй “эргэх холбоо” байгуулах хэрэгтэй гэж тэр үзэж байна. “Иргэд, байгууллагын ганц ч хүсэлтэд холбогдох хариу өгөлгүй орхиж болохгүй” гэж Степашин мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Д.Медведев авилгын эсрэг тэмцлийг чухал зорилтын нэг хэмээн нэрлэсэн билээ.