Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев газрыг үр ашиггүй ашигласан тохиолдолд аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн зориулалттай газрыг хурааж, дахин хуваарилах механизм боловсруулахын төлөө байгаагаа илэрхийлэв. “Газар худалдан аваад, ашиглахгүй байгааг төр засаг хүлцэхгүй” гэж Орос улсын ерөнхийлөгч Москва орчмын Барвиха өргөөнд парламент дахь Орос улсын либераль ардчилсан намын бүлгийн удирдлагатай уулзахдаа ийнхүү тэмдэглэв. Энэ асуудлыг шийдэхгүй бол Орос улс хөдөө аж ахуйн тэргүүлэх улс болж чадахгүй. Манай улсад ийм боломж бий. Үүний зэрэгцээ Д.Медведев энэ мэт асуудалд болгоомжтой хандах шаардлагатай байгааг тэмдэглэсэн билээ. “Үүнийг гурав, тав түүнээс олон жилд шийдэж магадгүй” гэж тэр тэмдэглэв.