Москва хотноо 5-р сарын 29-нд өсвөр насныхны дунд тамхины эсрэг аян өрнүүлнэ. Москвагийн тээврийн цагдаагийн алба, нийслэлийн “Гудамжны хүүхэд” төвийн тод өнгийн цамцтай ажилтнууд Москва хотын вокзал, хот хоорондын электричкийн буудалд тамхи татахаас татгалзсан өсвөр насныханд чихэр өгнө. Өсвөр насныхныг амьдралын эрүүл хэв маягт уриалах, хүүхэд тамхи татаж байгаад томчуудын анхаарлыг татахад энэ аян чиглэж байна. Тамхины утааны найрлагад никотин, цианид, хүнцэл, формальдегид, нүүрс хүчлийн хий, нүүрстөрөгчийн эсэл, хүчтэй хүчил зэрэг хортой бодис багтдаг. Тамхины утаанаас амьсгалын замын эрхтэн хордож, архаг тамхичдын “мэргэжлийн өвчин” гэж хэлж болох уушгины өмөн үү, архаг бронхит тусдаг. Тамхи татдаг өсвөр насныхны мэдрэл, зүрх судасны системд гэмтдэг байна. Тамхи татдаг хүмүүс биеийн ачааллын үед амьсгаа нь давхцдаг байна. Статистик мэдээгээр тамхи татдаг хүмүүс зүрх судасны өвчнөөр 13 дахин, зүрхний шигдээсээр 12 дахин, ходоодны шархаар 10 дахин өвчилдөг байна.