Японы “Эн-Эйч-Кей” телевизийн тэргүүлэх компанийн уран бүтээлийн баг “Оросын төмөр зам” НХН-ийн дэмжлэгээр Приморийн хязгаар болон Оросын бусад бүс нутагт “Он удаан хүлээсэн Сибирийн аялал” цуврал ангитай баримтат киноны зураг авч эхэллээ. Телевизийн компани ийм хэлбэрээр Японы оршин суугчдад ярианы орос хэл заах бодолтой байна. Японы сурвалжлагч Владивостокоос Москвагийн чиглэлийн зорчигчийн галт тэрэг, вокзалд хүмүүстэй ярилцана. Уран бүтээлийн баг дэлхийн хамгийн том, 9288 км урт Сибирь нэвтэлсэн төмөр замын гол шугамаар аялахдаа Оросын дорно хэсгийн хотуудад буудаллана. Сурвалжлагч эндхийн оршин суугч, ёс заншлын талаар телевиз үзэгчдэд танилцуулах юм.