Орос улсын Төв банк инфляц саарна хэмээн үзэж, цаашид хүүгээ бууруулахыг үгүйсгэхгүй байна. Энэ тухай тус банкны тэргүүн Сергей Игнатьев Санкт-Петербургт болсон олон улсын санхүүгийн конгрессын үеэр мэдэгдэв. Сүүлийн саруудад дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, рублийн ханш дээшилсний дүнд Төв банк одоогоор 12 хувьтай байгаа дахин санхүүжилтын хүүгээ хоёр удаа бууруулжээ. Энэ арга хэмжээ банк, эдийн засгийн бодит салбарт зээл олгоход таатай нөхцөл бүрдүүлсэн. Орос улсын олон улсын нөөцийн тухайд Игнатьев хэлэхдээ, энэ үзүүлэлт хямарлын өмнөх үеийг гүйцэхгүй ч өссөөр байгаа гэв. Одоо нөөцийн хэмжээ 402 тэрбум долларт хүрчээ.