Эмийн үнийг зайлшгүй бүртгүүлэх тухай тогтоолын төслийг Орос улсын засгийн газарт оруулсан тухай Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова мэдэгдэв. Одооноос эмийн үйлдвэр, албан ёсны борлуулагч компани зах зээлд нийлүүлж байгаа эмийн үнийг зайлшгүй мэдэгдэнэ. Одоо тус яам гаалийн албатай хамтран эмийн борлуулах үнэтэй харьцуулахын тулд оруулж байгаа эмийн үнийн талаар мэдээлэл бүрдүүлэх технологи боловсруулж байна. Холбооны субъект бүр эмийн худалдах үнийг өөрсдөө тогтоох бөгөөд Улсын үнийн алба энэ үйл явцыг нь хянана. Оросын хүнд өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй эм хүргэх “Долоон сургааль” улсын хөтөлбөрийн хоёрдугаар хагас жилд эм худалдан авах дуудлага худалдаа бараг дууссан гэж Эрүүл мэнд нийгмийн хөгжлийн сайд мэдэгдэв. Энэ жил эмийн хангамж багасна гэж Татьяна Голикова хэллээ.