Москва хотноо 5-р сарын 31-нд оросын анхны кино тасалбарт ер бусын хөшөө босгоно. Нийслэлийн “Художественный” хуучны кино театрын амрах танхимд энэ хөшөөг босгох бөгөөд Орос улсад кино үйлдвэрлэл хөгжсөн зууны түүхийн бэлэг тэмдэг болно. “Художественный” кино театрт 1909 онд “Жоржетта” хайр дурлалын сэдэвтэй киноны тасалбарыг анх худалджээ. Тэр үеээс хойш уламжлал ёсоор энэ кино театрт янз бүрийн кино гарсан байна. Дэлхийн кино урлагийн түүхэнд орсон Сергей Эйзенштейнийн “Потемкины хуягт хөлөг” киног 1926 оны 1-р сард анх удаа энэ кино театрт үзүүлсэн юм. “Амьдралын замд орсон нь” анхны дуутай киног 1931 оны 3-р сард, “Груня Корнакоава” анхны өнгөт киног 1936 онд үзүүлсэн юм.