Умард Солонгосын үйлдэл нь өдөөн хатгасан шинжтэй бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгт үл нийцэнэ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын цөмийн туршилтыг буруушаасан хүчтэй тогтоол батлах шаардлагатай байна. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч энэ тухай мэдэгдэв. Пхеньяны энэ үйлдлийн цаана захиргаадлын системийг хадгалах энгийн оролдлого нуугдаж байна хэмээн ажиглагчид тэмдэглэв. Орос улс Солонгосын хойгийн үйл явдлын тухайд энэ хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгон хувиргах байр суурьтай байна. Үүний зэрэгцээ дэлхийн хамтын нийгэмлэгийн бодлого Умард Солонгосыг зургаан талын хэлэлцээнд татан оролцуулахад чиглэх ёстой. Энэ асуудалд сэтгэл хөдлөлд хөтлөгдөх бус эрүүл ухаанаар хандвал, төвөгтэй ч, үүнийг хэрэгжүүлэх боломжтой. БНАСАУ-ын дэглэмийн тухайд “цагираган боов, ташуурын” арга хэрэглэхэд бүрэн боломжтой гэж өрнөд үзэж байна. Сүүлийн 20 жил ийм арга хэрэглэж байв. Харин Пхеньян үүнээс төвөггүй ашиг олж сурчээ. БНАСАУ-ын удирдлагын санаа ойлгомжтой. Тэд тоталитар дэглэм, эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт системийг хадгалах бодолтой байна. Солонгосын асуудал эрхэлсэн оросын шинжээч Василий Михеев ийн үзэж байна. 1990-ээд онд Зөвлөлт болон Хятад улсын тусламж зогссоноос хойш тус улс хямарсан. Гадаадаас мөнгө авах нь цорын ганц арга байсан. Асуудлын гол нь юунд байна вэ? Тэдэнд хэн мөнгө өгч чадах вэ? Тэд АНУ, Өмнөд Солонгосын гол дайснаа хэмээн үзэх болсон. Энэ мөнгийг яаж авах вэ? Шинэчлэл хийсний хариуд уу? Тиймээ. Шинэчлэлийн тухайд тэд улс төрийн дэглэм нурна гэж үзэж байна. Тиймээс АНУ тэднийг түгшээж байгаа мэт анхаарал татаж байна. Цөмийн хөтөлбөрөөр ийнхүү анхаарал татаж байна. Эндээс тэдний зан байдлын тактик харагдаж байна. Тэд 3 эсвэл 4 жилд нэг удаа байдлыг хурцатгаж байна. Дараа нь зургаан талын хэлэлцээ, эсвэл АНУ-тай хоёр талын хэлэлцээнд оролцож, тусламж авдаг. Пхеньян тусламж авахыг л горилж байгаа билээ. Дараа нь цөмийн хөтөлбөрөө шинэчлэх ямар нэг зохиомол алхам хийдэг. Тусламж шавхагдаад ирэхээр яриа хэлэлцээг дахин сэргээдэг.  Пхеньяны үйлдэл нь ердийн сүрдүүлэг хэмээн манай шинжээч үзэж байна. Хамгийн аюултай нь цөмийн хөтөлбөрөөр сүрдүүлж байна. Умард Солонгос 1953 онд байгуулсан гал зогсоох тухай гэрээнээс гарч багаа хэмээн мэдэгдсэн нь Солонгосын хойгийн байдлыг хурцатгах хэрэгсэл бараг шавхагдсан бололтой. Энэ тохиолдолд дэлхийн хамтын нийгэмлэг маш буурьтай хандах хэрэгтэй. Цагирагин боов, ташуураар бус БНАСАУ-ын дэглэмийг илүү нээлттэй болгох, мөн тус хойгт хамтын аюулгүй байдлын дэглэм тогтоох зүгт дэмжих хэрэгтэй.