НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунын илтгэлд Гүрж болон Абхазийн бүс нутагт НҮБ-ын төлөөлөгчдийн мандатыг шинэчлэхийг зөвлөсөн нь Аюулгүйн Зөвлөл энэ асуудлаар тогтоол бэлтгэхэд сайн дэвсгэр болж байна. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Аюулгүйн Зөвлөлийн зөвлөлгөөний төгсгөлд сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Энэ зөвлөлгөөний төгсгөлд ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг танилцуулсан юм. Энэ илтгэлд Абхаз Гүржид харьяалд багтах тухай анх удаа дурдаагүй болохыг тэр сайшаасан юм. Гэхдээ В.Чуркин илтгэлийн талаар хэд хэдэн шүүмж хэллээ. Тухайлбал гүржийн цэргийн Абхазтай хаяа дэрлэн орших тус бүс нутагт явуулж байгаа өдөөн хатгах ажиллагааг илтгэлд зохих ёсоор тусгаагүй хирнээ оросын армийн үйл ажиллагаанд дэндүү их анхаарал хандуулжээ. В.Чуркин оросын цэргийнхэн тус бүс нутгийг тогтворжуулахад ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд тайлбарлав. Гүржийн нутаг дэвсгэрт цэргийн сургуулилт зохион явуулах НАТО-ийн шийдвэрийг тэр мөн шүүмжиллээ. Гүрж болон Абхаз, мөн Гүрж болон Өмнөд Осетийн хооронд хүч үл хэрэглэх тухай гэрээ байгуулах оросын санаачилгын ач холбогдлын талаар дипломатч сануулав. НҮБ-ын өнөөгийн мандат 6-р сарын 15-нд дуусана.