Орос улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 25 тэрбум гаруй рубль хуваарилжээ. Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова үүнийг “шинэ Оросын шинэ туршлага” хэмээн нэрлэв. Дотоод цагаачлал, олон нийтийн ажил, мэргэжлийн сургалт, бизнесээ нээх тухай юм. Татьяна Голикова үүнийг хэрэгжүүлэх тухай ярихдаа, олон нийтийн ажилд Оросын сая гаруй иргэнийг оролцохыг хүссэн юм. “Дотоод цагаачлалд” оролцогчид буюу хөдөлмөр эрхлэхэд таатай тэр газар шилжин суурьших хүсэлтэй хүмүүс харьцангуй бага буюу 16 мянган хүн байна. Иргэд нэг газраа дассан, энэ төрлийн ажлын хөлс төдий л өндөр биш байгаатай энэ холбоотой гэж сайд хэлэв.