Орос улс Олон улсын валютын сангийн үнэт цаасанд 10 тэрбум долларын хөрөнгө оруулна. Орос улсын ерөнхий сайд В.Путин холбогдох мэдэгдэл хийсэн тухай ОУВС-ийн захирал Доминик Стросс-Кан Вашингтонд энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ. ОУВС үнэт цаас худалдаснаас олсон мөнгөө дэлхийн санхүү хямаралд хамгийн их өртсөн улс оронд дэмжлэг үзүүлэхэд хуваарилна. Лондонд 4-р сард “хямарлын эсрэг” сэдвээр болсон дээд хэмжээний уулзалтаар хүнд байдалд байгаа улс оронд тусламж үзүүлэхээр шийдсэн байна.