Нефтийн үнэ хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Нью-Йоркт баррель нефтийн үнэ 63 доллар 34 цент болов. Энэ нь сүүлийн хагас жилд хамгийн өндөр үнэ билээ. Эдийн засаг бэхжиж, эрэлт нэмэгдэхийн хэрээр баррель нефтийн үнэ 75-80 доллар хүртэл өснө хэмээн Саудын Аравийн нефтийн сайд Али ибн Ибрагим ан-Нуэймийн хэлсэн таамаглалаас үүдэн нефтийн үнэ ийнхүү өслөө хэмээн шинжээчид үзэж байна. ОПЕК-ийн гишүүн орнууд пүрэв гаригт Вена хотноо ээлжит бус уулзалтаар зах зээлийн байдлыг задлан шинжилж, дэлхийн зах зээлд нефтийн үнийг бууруулахын тулд олборлолтыг цаашид бууруулах шаардлагатай эсэхийг шийдэнэ. Урьд тэд дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын нөхцөлд баррель нефтийн үнийг 50 доллар хүртэл бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.