Орос улсын хилийн алба гүрж-абхазийн хилийн абхазийн хэсэгт цэргийн анги нэгтгэл, техник хэрэгслээ байрлуулж дууслаа. Орос улс 4-р сарын 30-нд улсын хил хамгаалах хамтарсан хүч чармайлтын тухай хоёр талын хэлэлцээг Абхаз, Өмнөд Осеттэй байгуулсан юм. Эдгээр орны хил хамгаалах байгууллага байгуулах хүртэл Орос улс Өмнөд Осет, Абхазтай хилээ хамгаална. Оросын тал хил хамгаалах газрын боловсон хүчнийг бэлтгэхэд Абхаз, Өмнөд Осетид тусална. Энэ гэрээ нь гурав дахь улсын эсрэг чиглээгүй болохыг талууд тэмдэглэв.