Орос улсад алт олборлолт нэгдүгээр сараас дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 46 хувиар нэмэгджээ. Чукот, Красноярскийн хязгаар, мөн Амур муж зэрэг үндсэндээ Сибирь болон Алс Дорнодын орд газарт алт олборлолт нэмэгдсэн гэж Оросын алт олборлолтын холбооны мэдэгдэлд дурдав. Тухайлбал хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлснээр алт олборлолт нэмэгдсэн байна.