Эдийн засгийн ″Чөлөөт уналт″ дууссан нь юуны түрүүнд долларын ханшийг сулруулах төлөвтэй. Эдийн засгийн чиглэлээр нобелийн шагнал хүртсэн, шинжээч Пол Кругман ийм бодолтой байна. Тэрээр АНУ-ын холбооны нөөцийн системын хүүгийн хувь буурсан, үл хөдлөх хөрөнгийн үнэт цаас бүхий хөрөнгө худалдан авах алхам, засгийн газрын арга хэмжээ энэхүү хямралыг даван туулахад түлхэц болсон гэж үзэж байна. Тус систем цочрох аюул ард хоцорсон гэж эдийн засагч хэлэв. Хямралын эхний жил их уналтын үеийг санагдуулж байсан ч, цаашид энэ мэт хямрах магадлал бага гэж Кругман үзэж байна. Энэхүү таатай таамаг нь америк валютад сөрөг нөлөөтэй юм. Дэлхийн эдийн засаг тогтворжсоноор долларт сөргөөр нөлөөлж, АНУ-ын гадаад өр нэмэгдэнэ гэж тэр тэмдэглэллээ.