Монгол Улсын удирдлага нутаг дэвсгэртээ ураны орд газар боловсруулах талаар Орос улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай “Росатом” улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенко итгэлтэй байна. “Атомэкспо-2009” олон улсын форумын үеэр Монгол улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялсан талаар тэрээр тайлбар хийхдээ, сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. “Монгол Улсын ерөнхийлөгч юуны түрүүнд улс орны эдийн засгийг дээшлүүлэхийг сонирхож байна” гэж Кириенко хэлэв. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин орос-монголын хамтарсан компани байгуулах тухай баримт бичигт хэдэн долоо хоногт гарын үсэг зурж магадгүй тухай урьд мэдэгдэж байсан юм. Орос улсын ерөнхий сайд 5-р сарын дундуур Улаанбаатар хотод айлчилж, Монгол Улсын засгийн газрын тэргүүн, ерөнхийлөгчтэй уулзахдаа энэ асуудлыг хэлэлцсэн. Кириенкогийн мэдэгдсэнээр Орос улсын тавьсан саналын онцлог нь Монгол улсад уран олборлоод зогсохгүй энэ улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийг олон газар өргөжүүлж, хөгжүүлнэ. “Орос улс энэ хамтын ажиллагааг сонирхож байгаа тул ийм ажил эхлүүлж байна. Монгол улс ч дутахгүй сонирхож байгаа.” Монгол улс ураны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээр байрт ордог, таамагласан нөөц нь 1,5 сая тонн. Орос улс ураны орд боловсруулах ихээхэн туршлагатай, цөмийн технологийн бүрэн цикл эзэмшдэг” гэж Кириенко мэдэгдэв.