Орос улс ойрын жилүүдэд олборлох ураны хэмжээг нэмнэ. “Атомэнергопром” компанийн тэргүүн Кирилл Комаров “Атомэкспо” олон улсын форумд үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв. Орос улс өнөөгийн байдлаар дэлхийн уран баяжуулах үйлчилгээний 40 хувийг хангаж байна гэж тэр тэмдэглэв. Ойрын өрсөлдөгчийн хувь хэмжээ хоёр дахин бага байна. Гадаадад атомын цахилгаан станц барих тухайд Оросын төслөөр эрчим хүчний блок барих өртөг өрсөлдөгчийнхөөс нэлээд бага байна. Атомын цахилгаан станцад эрчим хүчний 40 блок барьж байгаагаас Орос улс 14-ийг барьж байна.