“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна.  Монгол Улсад өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсын нэлээд тооны ажиглагч ажиглаллаа. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Орос улсаас ажиглагчдын бүрэлдэхүүнд байсан ОХУ-ын Сонгуулийн төв хорооны ерөнхий зөвлөх Всеволод Перевозчиковтой утсаар холбогдож, Монгол Улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэд хэдэн асуулт тавилаа.
Монгол Улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын хэдэн ажиглагч тэр дундаа Оросоос хэдэн хүн оролцсон бэ?
Монгол Улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг олон улсын 56 ажиглагч ажигласан. АНУ-аас хамгийн их 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагч ирсэн. Орос улсаас сонгуулийн төв хорооны гишүүн Игорь Борисов тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын Хакасийн бүгд найрамдах улс, Томск муж, Халимагийн бүгд найрамдах улсын Сонгуулийн төв хорооны төлөөлөгчид сонгуулийн явцыг ажиглаллаа.
Таны бодлоор сонгууль хэрхэн болж өнгөрөв? Ямар нэг зөрчил гарсан уу? 
Оросын ажиглагчдад ямар нэг зөрчил ажиглагдаагүй. Сонгуулийн үеэр бид Монгол Улсын ерөнхийлөгчид өрсөлдэж байгаа хоер нэр дэвшигчийн штабт очсон. Аль алинд нь ямар нэг зөрчил гарсан тухай бидэнд, мөн олон улсын ажиглагчдад мэдэгдээгүй. Орос улсын төлөөлөгчид Улаанбаатар хотын сонгуулийн 7 хэсэгт очсон. Санал хураалт тайван болж, иргэд идэвхтэй оролцож байсан. Харин өдрийн цагаар сонгуулийн хэсэгт ирж байгаа иргэдийн тоо татарсан. Учир нь энэ үеэр нийслэлд сумогийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан юм. Монголын тамирчид өрсөлдөгчөө ялсны дараа нийслэлчүүд сонгуулийн хэсэгт цувах болсон. Сонгуулийн хэсэг хаах сүүлчийн мөч хүртэл хүмүүс саналаа идэвхтэй өгч байсан. Сонгогчдын ирц их сайн байсан. Оросын ажиглагчид санал хураалт дуусах мөчид сонгуулийн нэг хэсэгт очсон юм. Тэнд сонгогчдын ирц 81 хувьтай байсан. 
Сонгуулийн хэсгийн комиссийн бүрэлдэхүүний тухайд та юу хэлэх вэ? Тэдний ажилд эргэлзэх зүйл байсан уу?
Сонгуулийн хэсэг бүрт улс орны ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлсэн хоер намын тэнцүү төлөөллөөс бүрдсэн комисс ажиллаж байсан. Тиймээс саналын хуудсыг хуурамчаар үйлдэх, будлиантуулах нөхцлийг чанд хянаж байсан. Бидний очсон сонгуулийн хэсэг хаасныхаа дараа саналын хуудсаа тоолж байсан нь сонирхолтой санагдсан. Саналын хуудас тоолох бүх үйл явцыг дүрс бичлэгт буулгаж байсан. Аливаа нэр дэвшигчийн төлөө өгсөн саналын тухайд санал зөрөлдөвөл, саналын тоог дүрс бичлэгийн материалаар баталгаажуулах юм.
Монгол Улсын Сонгуулийн төв хороо сонгуулийн урьдчилсан дүнг албан есоор танилцуулахад ямар учраас удсан бэ? Олон нийтийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл үүнд түгшиж эхэлсэн.
Орон нутгийн сонгуулийн хэсгийн мэдээ 5-р сарын 26-нд даваа гаригт 12 цагт ирнэ гэрж бидэнд амаар мэдэгдэж байсан. Сонгуулийн төв хороо статистик тооллого үнэн зөв эсэхийг шалгаж байсан байх. Урьдчилсан ч бай албан есны мэдээг зарлахад хуулиар тодорхой хугацаа ордог. Сонгуулийн төв хороо статистик дүн үнэн зөв эсэхийг батлахын тулд хэдэн өдөр шаардлагатай. Энэ тухайд ямар нэг зөрчил гараагүй. Өнөөгийн ерөнхийлөгчийн штабын төлөөлөгчид сонгуулийн урьдчилсан дүнг албан есоор зарлахын өмнө хэвлэлийн бага хурал хийж, сонгуульд өрсөлдөгч давуу талтай байгааг баталсан юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ардчилсан намаас нэр дэвшсэн ноен С.Элбэдоржид сонгуульд ялсанд баяр хүргэсэн байгаа.  Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улсаас олон улсын ажиглагчаар оролцсон Всеволод Перевозчиковтой хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>