0 Орос, АНУ Пхеньяны үйлдлийг НҮБ-ын тогтоолыг зөрчсөн хэмээн буруушаав. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар утсаар БНАСАУ газар доорх цөмийн туршилтаас үүдэн Солонгосын хойгийн байдал хурцадсан талаар санал солилцсон гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан юм. Сергей Лавров сэтгүүлчидтэй уулзахдаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын талаар хатуу тогтоол батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг сэргээх арга зам эрж хайх шаардлагатай байгааг тэмдэглэв. Гадаад хэргийн сайдын үзэж байгаагаар Аюулгүйн Зөвлөл цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг арилгахгүй байх арга хэмжээ боловсруулах ёстой. БНАСАУ даваа гаригт газар дор цөмийн дэлбэрэлт үйлдэж, сүүлийн хоёр хоногт ойрын зайны таван пуужин харважээ. БНАСАУ Солонгосын дайныг эцэслэсэн хойд, өмнөд Солонгосын гал зогсоох гэрээнд уягдахгүй гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Пхеньян баруун эргийн дагуу иргэний хөлөг онгоц, америкийн болон өмнөд Солонгосын хөлөг зорчиход аюулгүй байдлын баталгаа гаргах боломжгүй, тус улсын хөлгийг нэгжих аливаа оролдлогод цэргийн цохилт өгнө хэмээн анхааруулсан байна.