Бразилийн атомын цахилгаан станцаас цацраг алдагдаж 6 хүн цацрагт өртжээ. Осол Рио-де-Жайнеро хотоос 200 км зайд “Ангара-2” станцад болсон тухай станцыг удирддаг компанийн хэвлэлийн албанаас лхагва гаригт уламжлав. 5-р сарын 15-нд гарсан ослын тухай дөнгөж одоо ил тод болж байна. Атомын цахилгаан станцын удирдлагын мэдэгдсэнээр цацрагт өртсөн 6 ажилтны 3 нь хордсон байна. Станцын ажилчид хүчтэй хордоогүй гэж мэдээлжээ.