Орос улсын Холбооны зөвлөл Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнийг ерөнхийлөгчийн танилцуулсны дагуу томилох эрхийг парламентын дээд танхимд олгох хуулийг өнөөдөр сайшаалаа. Шүүхийн даргын бүрэн эрхийн хугацаа 3-6 жил үргэлжилнэ. Өнөөгийн байдлаар Үндсэн хуулийн шүүхийн гишүүнийг Холбооны Зөвлөл томилж, дараа нь нууц санал хураалтаар өөрсдийн бүрэлдэхүүнээс дарга, орлогчийг нь сонгодог. Үндсэн хуулийн шүүхийн системийг дээд арбитрийн шүүхэд үйлчилдэг шиг байгуулахаар шинэ хуулинд заажээ. Үүний зэрэгцээ эдгээр дээд шүүх байгууллагын удирдлагыг сонгох журмыг нэг мөр болгоно.