Орос улс Солонгосын хойгийн түгшүүртэй байдалд зовниж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны эх сурвалж өнөөдөр Итар-Тасс агентлагт уламжлав. “Уур унтууцлын дайн” тэнцвэржүүлэх зах хязгаарт байна. Гэхдээ энэ “дайны байдалд” шилжихгүй гэж Гадаад хэргийн яамны эх сурвалж мэдэгдээд, талуудыг хүлээцтэй байхыг тус агентлаг уламжлав. БНАСАУ-ын эрх баригчид Солонгосын дайныг эцэслэсэн Хойд, Өмнөд Солонгосын гал зогсоох гэрээнд уягдахгүй гэж мэдэгдсэн юм. Өмнөд Солонгос үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг АНУ-ын тэргүүлж байгаа хөтөлбөрт нэгдэхээр шийдэснээр Пхеньян ийм хариу үйлдэл хийв. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг хөтөлбөрт заасан хөлөг онгоцыг шалгах дурын оролдлогод Пхеньян цэрийн цохилт өгнө хэмээн анхааруулжээ. БНАСАУ “Умард Солонгосын баруун эргийн дагуу ердийн хөлөг, америк болон өмнөд Солонгосын хөлөг зорчих аюулгүй байдлыг цаашид баталгаажуулахгүй” гэж анхааруулсан юм. Умард Солонгос плутонийн зэвсэг үйлдвэрлэдэг, сүүлийн хоёр хоног ойрын зайны 5 дахь пуужин харвасан Енбен дахь цөмийн төвийн ажлыг сэргээсэн нь өнөөдөр тодорхой боллоо.