Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оросын эдийн засгийг төрөлжүүлэх нь төр засгийн чухал зорилтын нэг билээ. Тэрээр бизнес эрхлэгчдийн өдрийг тохиолдуулан улс орны бизнес эрхлэгчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв.  Эдийн засгийг төрөлжүүлэх нь өнөө үед төр засгийн чухал зорилт байна. Манай нэг талын эдийн засгийн бүтэц нь ОХУ-д хамгийн хүнд цохилт болсон. Хэрэв илүү төрөлжсөн эдийн засагтай байсан бол хямарлын үр дагавар бага байх байсан. Мэдээж хэрэг манайд дотоод хэрэглээ төдий л сайн хөгжөөгүй тул энэ хэрэглээ хангалттай хүчтэй улс оронд байгаа тэр боломжийг бид хүртээгүй.  Юуны түрүүнд бизнес дотоодын хэрэглээг  сэдэлжүүлнэ. Тиймээс төр засаг хувийн санаачилгыг бүх талаар дэмжиж, энэ салбарын хууль эрхийн баазыг сайжруулж, хүнд сурталын саад тотгорыг арилгаж, зээлийн нөхцлийг хөнгөвчлөх бодолтой байна. Бизнесийн салбарынхан сүүлийн жилд улс орны амьдралд идэвхтэй оролцож байгаа багагүй жишээ байна. Эрчим хүчний салбарт төр засагтай амжилттай хамтран ажиллах, Сочи хотод олимпийн объект барих, 2008 оны 8-р сард Гүржийн дэгдээсэн цэргийн мөргөлдөөнд хохирсон хүмүүст туслах зэрэг юм. Орос улсад бизнес хөгжүүлэхэд “ногоон гэрэл асаасан” хууль 20 гаруй жилийн тэртээ хүчин төгөлдөр болсон юм. Энэ үед бизнес сайн дурын, эмх замбараагүй байдлаас соёлжсон хэлбэрт шилжсэн билээ. Жижиг, дунд бизнесийг дэмжих арга хэмжээ нь орчин үеийн шатанд Орос улсын засгийн газрын тэргүүн зэргийн зорилт болсон юм. Улсаас 2009 онд бизнес эрхлэгчдэд бараг 80 тэрбум рублийн тусламж үзүүлсэн бөгөөд ойрын дөрвөн жил засгийн газар энэ зорилгод нэг триллион рубль зарцуулах бодолтой байна. Д.Медведев өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзахдаа, эдийн засгийг амжилттай шинэчилж, төрөлжүүлэх, дээд зэргийн технологийн үйлдвэрлэл, ашигтай хөдөө аж ахуй хөтлөн явуулахад дотроо шинэ санаа агуулсан, зорилготой, зоригтой бизнес эрхлэгчдээс их зүйл шалтгаална гэсэн юм. Түүний хэлснээр бизнес эрхлэгчдийн бүх түвшний ажил ажлын шинэ байр бий болгох, дотоодын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлж байна. Мэдээж хэрэг бизнесийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, буяны үйлс, шинжлэх ухааныг дэмжих түүхэн уламжлалыг өргөжүүлэх нь чухал билээ. Зөвхөн бизнес, төр засгийн хамтын хүчээр Орос улсын эдийн засгийн потенциалыг нэлээд бэхжүүлж, инновацийн тэргүүн зэргийн эдийн засгийг байгуулна гэж ерөнхийлөгч үзэж байна.