Гүржийн сөрөг хүчин ерөнхийлөгч Михаил Саакашвилийг огцрохыг шаардсан мягмар гаригт зохион байгуулсан “иргэний жагсаал”-ын үр дүнд сэтгэл хангалуун бөгөөд эсэргүүцлийн аянаа идэвхжүүлэхэд бэлэн байна. Жагсаалд 65 мянга орчим хүн оролцжээ. Хүн амын олонх нь Саакашвилид итгэхгүй болсныг энэ жагсаал дэлхий дахинаа харууллаа гэж сөрөг хүчний удирдагчдын нэг Леван Гачечилазе мэдэгдэв. Хариу хүч хэрэглэхийг өдөөхгүйн тулд бүх ажиллагааг энхийн шинжтэй явуулна гэж тэр тэмдэглэв. Саакашвили 2013-нд бүрэн эрхээ дуустал ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохгүй гэж 5-р сарын 26-нд мэдэгдсэн юм.