Олон улсын сансрын станцад очих 3 сансрын нисэгчтэй “Союз” хөлөг өнөөдөр Байконур сансрын буудлаас хөөрлөө. Багийн бүрэлдэхүүнд оросын сансрын нисэгч Роман Романенко, Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Франк де Винн, Канадын сансрын агентлагийн сансрын нисэгч Роберт Тирск нар багтаж байна. Тэд тойрог замд ажиллаж байгаа Геннадий Падалке, Майкл Баррат, Коити Вакат нартай нэгдэнэ. Олон улсын сансрын станцад Орос, АНУ, Канад, Япон, Бельги зэрэг 5 орныг төлөөлөх 6 хүний бүрэлдэхүүнтэй байнгын багийг анх удаа байгуулна.