0Орос улсад шинэ томууны эсрэг эм бэлдмэл бий хэмээн Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Энэ өвчнийг ердөө хоёр эм дарах үйлчилгээтэй гэх ДЭМБ-ын баталгааг тэр үгүйсгэсэн юм. Шинэ өвчин их илэрч байгаа улс орноос оросын нисэх буудалд буусан нисэх онгоцонд ариун цэврийн хяналтын арга хэмжээ авсан тухай Геннадий Онищенко Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Эльвира Набулинагийн  удирдасан зөвлөлгөөний үеэр мэдэгдсэн юм. Тухайлбал зорчигчид биеийн дулааныг хэмждэг хүрээгээр гарч байгаа. Орос улсад томуу өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэн. Хоёр өвчтөнийг лхагва гаригт эмнэлэгээс гаргаж магадгүй гэж эмч нар хэлж байна.