0Москва, НАТО-ийн харилцаа хэрхэн тогтохоос үл хамаарах Орос-НАТО-ийн зөвлөл ажиллана. Харилцан дипломатаа хөөсөн, “тагнуулын” шуугиан дэгдэсний дараа Брюссельд анх нээгдсэн Орос-НАТО-ийн зөвлөлийн хуралдаанд Умард Атлантын эвслийн дэргэдэх оросын төлөөлөгч Дмитрий Рогозин энэ тухай мэдэгдэв. Кавказд 8-р сард болсон үйл явдлын улмаас өрнөдийн түншүүд энэ байгууллагын үйл ажиллагаанд саад хийсэн нөхцөл байдал дахин давтагдах ёсгүй гэж Рогозин мэдэгдэв. Орос улс Зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулахыг зөвлөж байна. Үүний тулд итгэлцлийн арга хэмжээг дээшлүүлэх шаардлагатай. Мэдээлэл солилцох, терроризм, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцлийг нягт уялдуулах хэрэгтэй юм. БНАСАУ ээлжит цөмийн дэлбэрэлт үйлдсэн сэдвийг хэлэлцэхийг Рогозин үгүйсгэхгүй байна.