Орос улс БНАСАУ-ын талаар хатуу тогтоол гаргахыг дэмжиж байна. НҮБ-ын Ауюлгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, мөн Япон улс, НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин нар мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Үүний зэрэгцээ дипломатт Пхеньяны талаар нэмэлт хориг авах тухай хэлэлцэж байгаа эсэхийг мэдэгдэхээс татгалзаж байна. Бид янз бүрийн хувилбарыг хэлэлцэж байна хэмээн В.Чуркин мэдэгдэв. Орос улсын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаагийн хувьд шинэ тогтоол боловсруулах үйл явцыг саатуулахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана. Үүний зэрэгцээ Орос улс Умард Солонгостой харилцаагаа тасалдуулахгүй. БНАСАУ пуужин, цөмийн хөтөлбөрөө хумиж, тус улсыг зургаан талын яриа хэлэлцэнд татан оролцуулна гэж найдаж Москва найдаж байна.