БНАСАУ-ын цөмийн зэвсэг болон түүнийг ашиглах явдлыг улс төрийн зорилгоо болгох гэсэн найдвар ирээдүйгүй. Олон улсын хамтын нөхөрлөл үүнийг хүлээж авахгүй.Умард Солонгост цөмийн зэвсэг туршсантай холбогдож бий болсон байдлыг авч үзэж хэлэлцсэн НҮБ-ийн АЗ-д болсон зөвөлгөөн тодорхой харууллаа. Хэлэлцээнд оролцогчид Пхеньяний үйл ажилгааг буруушаалаа.Зүүн хойт Азийн энх тайван аюулгүй байдалд заналхийлсэн, АЗ-ын тогтоолыг зөрчсөн гэж санал нэгтэй үзсэн байна.Ойрын үед БНАСАУ-ын талаар НҮБийн тогтоолын төслийг боловсуулна. АЗ-ийн байнгын 5 гишүүн болон Япон улсын шинжээчид төсөл дээр ажиллана.Баримт бичгийн агуулгын талаар ярихгүй байгаа боловч НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сюзан Райсын хэлснээр Умард Солонгосын талаар хүчтэй арга хэмжээ авах тал дээр Вашингтон хатуу тууштай зогсоно. НҮБ-д суугаа оросын байнгын төлоологч Виталий Чуркин энэ саналын эсрэг нилээн бодож цэгнэсэн байр сууоийг баримтлаж байна. АЗ-ийн тогтоол бол асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга биш гэж бид үзэж байгааг та бүхэн мэдэж байгаа. БНАСАУ-ын байдлыг оросын талын үзэж байгаагаар АЗ одоогийн байдлаар 6-н талт хэлэлцээрийг дэмжих байдлаар ажиллаж байна.Солонгосын хойгийн цөмийн асуудлын шийдвэрийг зөвхөн улс төр-диполматын аргаар шийдэх ёстой гэдгийг сануулж байна» гэлээ. Ер нь ингэж хандах нь зүй тогтолтой юм. Пхеньян болон түүний зургаан талт хэлэлцээрийн холбоотнууд бие биеэ айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх байдлаас татгалзаж байсан тэр үед Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх ажил тасалдсныг хэлэхэд хангалттай бизээ. 1994 онд 4-н талын хэлэлцээр байгуулах гэж байхад ийм байдал үүссэн билээ.Энэ хэлэлцээрийн хүрээнд, БНАСАУ цөмийн хөтөлбрөөсөө татгалзсан нөхцөлд, АНУ хөнгөн усаар ажилдаг 2 реактор барьж өгөх ёстой байсан. 2007 онд мөн л ийм байдал бий болсон. Тэгэхэд БНАСАУ-ын Йонбене дэх цөмийн объектын ажлийг зогсоосон нөхцөлд 6-н талын хэлэлцээрийн гишүүд эдийн засаг, эрчим хүчний тусламж үзүүлэх хэлэлцээрт хүрсэн байсан. Дээрхи 2 нөхцөл биелэгдээгүй. Ур дунд нь юу болов оо? Пхенъян цөмийн хөтөлбөрөө сэргээлээ.5-р сарын 25-нд болсон дэлбэрэлт юу харуулваа? Хатуу ширүүн хариулт өгөх нь байдлыг улам л мухардмал байдалд оруулна. Нөхцөл байдлын ийм өрнөл ньУмард Солонгосыг цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байдалд эргэж оруулах нь юу л бол.