Бээжингийн олимпын оролцогч оросын иргэн Татъяна Петрова жил тутам Калифорнии мужийн Лос Анджелес хотод болдог уламжлалт бүх нийтийн гүйлтэд түрүүллээ.Тэрээр 26 миль газрыг 2 цаг 25 минут 59 секундэд туулсан байна.Мөнгөн медалийг эфиопийн Амани Гобена,хүрэл медалийг оросын Сильвия Скворцова нар хүртсэн байна.Эрчүүдийн дундаас Кенийн Уэсли Корир хамгийн хурднаар тодорчээ.ЛосАнджелесийн гудамжаар гүйдэг уламжлалт гүйлтэнд хүссэн бүх хүн оролцож болох бөгөөд гараанаас мэргэжлийн гүйгчдээс гадна олон мянган сонирхогчид гардаг билээ.