Канадад А/ааш1эн1 ханиадаар өвчлөж буүртгэгдсэн 2 дах хүн нас барлаа.Торонто хотод нас барсан 44 настай эрэгтэй хүний биенээс ханиадны вирус илэрсэн байна. Өвчтөн архаг өвчтэй байсан бөгөөд гриппээ гэрийн нөхцөлд эмчлэж байсан гэж эмч нар мэдэгдсэн байна. Өвчтөний биеийн байдал эрс муудах үед түргэн дуудсан боловч замдаа нас барсан байна. Дэлхийн 46 оронд 12 мянган хүн шинэ ханиадаар өвдөөд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. ОХУ-д өвчлөлийн 2 тохиолдол илэрсэн боловч биеийн байдал нь хэвийн байна.