БНАСАУ цөмийн зэвсгийн туршилт хийсэн явдлыг НҮБ-ийн АЗ эрс буруушаагаад шинэ тогтоол гаргахаар шийдлээ гэж АЗ-ийн хаалттай зөвөлгөөнд оролцсон НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Шинэ тогтоол гаргах хугацааны талаар ярихад одоохондоо эрт байна. Одоо японы төлөөлөгчдийн тавьсан саналыг боловсруулах ажлыг эхлээд байна. БНАСАУ 1 дэх өдөр хоёр дах газар доорхи туршилтаа хийлээ, оросын цэргийнхний үзэж байгаагаар 20 килотоннын хүчин чадалтай цөмийн зэвсэг туршсан бололтой. БНАСАУ үүний зэрэгцээ 130 км радиустай «газар-агаар»ангилалын зенитийн пуужин туршсан билээ. БНАСАУын цөмийн туршилтийг НҮБ-ийн АЗ-ийн тогтоолыг зөрчсөн гэж үзэж байна.