Орос улсын прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин цагаачлалын хяналтыг чангалах шаардлагатай гэж үзэж байна. Цагаач иргэдийн дунд ажилгүйдэл их байгаа тэдний үйлдсэн гэмт хэрэг өсч байгаатай холбогдуулан ийм арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж тэр хэлэв. Өнгөрсөн жил цагаач иргэд 54 мянга гаруй гэмт хэрэг үйлдсэн гэж Орос улсын прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хорооны дарга тэмдэглэв. Ажлаас олон хүн халагдаж байгаа энэ үед энэ үзүүлэлт энэ жил нэлээд нэмэгдэж магадгүй гэж Бастрыкин тэмдэглэв. Тус байгууллагын яам хоорондын зөвлөлгөөнөөс гаргасан статистик тоо баримтаас үзэхэд оны эхэнд орос улсад гадаадын 100 мянга гаруй цагаач иргэн ажилгүй болжээ.