60 гаруй сая иргэн оршин суугаа Оросын газар нутгийн зургааны нэг нь экологийн таагүй бүс юм. ОХУ-ын аудитын газраас 2005-2007 онд хүрээлэн буй орчныг хамгаалах үр нөлөөнд хийсэн судалгааны дүн үүнийг гэрчилж байна. Оросын хөгжлийн экологийн үндсэн үзүүлэлтийн хандлагаас үзэхэд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө нэмэгджээ. Хэд хэдэн бүст хөрсний бохирдол тогтоосон хэм хэмжээнээс хэдийн давсан бөгөөд байгаль орчин нилээд өөрчлөгдөж, байгалийн нөөц шавхагдаж хүн амын оршин суух нөхцөл нэлээд мууджээ. Сувгийн ус урсгал усанд орсны улмаас ундны усны чанар ноцтой хэвээр байна. Тиймээс хаягдалгүй технологи боловсруулах, гол усанд хог хаях, агаар мандалд хорт бодис ялгаруулахыг таслан зогсоох үүднээс технологийн үйл явцыг сайжруулах нь нэн чухал зорилт билээ.