Орос, Монгол, Хятад, Казахстан, Алтайн уулаар үргэлжлэх “Алтайн алтан тойрог” аялал жуулчлалын олон улсын маршрутыг энэ жил нээх ёстой. Оросын болон гадаадын аялагчид шинэ маршрутыг их сонирхож байна. Одоогийн байдлаар төсөлд оролцогч орнуудаас ОХУ /Алтайн хязгаар, Алтайн бүгд найрамдах улс/ мөн Хятад улс жуулчдыг хүлээж авахад бэлэн байна. Маршрут нийт 5000 км урт юм. Туршилтын аялалын үеэр замын байдлыг үнэлж, хооллох, хонох, амрах, түүх, соёлын дурсгалт газар, мөн байгальд аялах газрыг товложээ.