Хөрөнгөө хэмнэж, нийгмийн үүргээ биелүүлэх нь Орос улсын 2012 он хүртлэх төсвийн бодлогын гол чиглэл байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Төсвийн илгээлтийн үндсэн таамналыг засгийн газар, парламентад танилцуулж, ийнхүү мэдэгдэв. Төсөв тэтгэврийн системийг шинэчлэх, эдийн засгийг сайжруулах урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэх ёстой гэж тэр үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцийн дагуу тэднийг дэмжих систем байгуулах тухай анх удаа мэдэгдэв. Дэлхийн хямарлын нөхцөлд оросын эдийн засаг гүн гүнзгий унасныг ерөнхийлөгч тэмдэглээд, хуримталсан нөөцөөр байдлыг засч залруулах эрчимтэй арга хэмжээ авч байгааг тэмдэглэв. Төсвийн төлөвлөгөөг эрчим хүчний нөөцийн ирээдүйн үнийн сонгодог үнэлгээнд тулгуурлах ёстой гэж Д.Медведев хэллээ. “Мэдээж үнэ өндөр байж болох ч, бид эрсдэл хийх эрхгүй” гэж тэр хэлэв.