Өнөөгийн ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ням гаригт дууссан төрийн тэргүүний сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв. Эрх баригч МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ тухай хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор мэдэгдэв. Тэрээр сөрөг хүчин ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдоржид сонгуульд ялсанд баяр хүргээд, ажлын амжилт хүсэв. Саналын хуудсыг тоолж байгаа ч, сонгуулийн өмнөх штабын дүнгээр Ц.Элбэгдорж 53 орчим хувийн санал авч, ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Монгол Улсын насанд хүрсэн 1,6 сая хүн санал өгөх эрхтэй бөгөөд тэдний 64,61 хувь нь сонгуульд оролцсон байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажигласан Оросын ажиглагчид сонгуулийн үйл явц бүгд хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээнд нийцсэн гэж үзэж байна.