0Оросын “Адмирал Пантелеев” хөлөг Сомалийн эргийн оройлцоох худалдааны хөлөг онгоцыг дээрэмчид булаан эзлэхээс сэргийллээ. Адены тохойд худалдааны хөлөг онгоцны цувааг дагалдан явсан оросын цэргийн хөлөг онгоцноос дээрэмчдийн хөлөг ачааны хөлөг онгоцонд дөхөж ирж байгааг анзаарчээ. Тэнгисийн явган цэргийн ангийнхан дээрэмчдийн зүг гал нээж, тэд зугтсан байна. “Адмирал Пантелеев” хөлөг 4-р сарын 27-оос Сомалид дээрэмчдийн эсрэг тэмцэх олон улсын даалгаврыг биелүүлж байгаа юм. Дэлхийн 16 орны цэрэг-тэнгсийн эвсэл олон улсын ажиллагаанд оролцлоо.